"БИД ШҮҮХИЙНХЭН” шинэ дуу гарсан байна.


Хуваалцах


Хөгжмийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналт, Соёлын тэргүүний ажилтан Г.Жанцансамбуу
Шүлгийг Д.Дашцээрэв


"БИД ШҮҮХИЙНХЭН”


1. Хууль дээдлэх ёсоо сахиж
Худал үнэнийг ялган дэнсэлсэн
Эрхт төрийн нэрийн өмнөөс
Ээдрээг тайлах мэргэн шүүгчид ээ
Дахилт:
Түмэн олныхоо итгэлийг даана гэж
Төрдөө өргөсөн ариун тангарагтай
Шударга үнэний төлөө зүтгэсэн
Бид шүүгчид, бид шүүхийнхэн
2. Алдаа оноотой алагхан хорвоодоо
Аавын зэмлэлийг орлосон ачтан
Андуу эндүү гишгэх вий гээд
Амьдралын ухаан хайрласан шүүгчид ээ
Дахилт
3. Гэм буруугийн учрыг тунгааж
Төр түмний итгэлийг бөхөлсөн
Зөвд зөөлөн бурууд хатуу
Түмнээ ялгадаггүй шударга шүүгчид ээ
Дахилт

 

Дууг энэхүү холбоосоор дарж, сонсоно уу >>>

 


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол