Хэнтий аймгийн шүүхийн тамгын газрын дэргэдэх ахмадын салбар зөвлөлөөс Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх ШАХолбооноос гаргасан удирдамж хөтөлбөрийн хүрээнд ахмад мэргэжилтний ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн сан үүсгэн тэдний мэдлэг ажлын туршлагыг өсвөр хойч, залуу үеийнхэнд өвлүүлэх, орлого олох, сайн дурын үйл ажиллагаанд оролцох боломж бүрдүүлэх зорилгоор “Ахмад ажилтны зөвлөгөө авах ” төслийг хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд 2025 оны 10 дүгээр сарын 4-ний өдөр ахмад шүүгч Б.Сүхгомбо, ахмад ажилтан Б.Дулмаа, Л.Оюунчимэг нар архивын нэгжийг хавтаслах, хаягжуулах зэргээр шүүхийн архивын үйл ажиллагаанд зөвлөн тусалсан байна.
ШАХолбооны УЗ ийн 2022 оны А/09 - р тогтоолын 2- р хавсралтаар батлагдсан “Сайн дурын ажил хийх” удирдамжийг хэрэгжүүлж ахмад шүүгч Б.Дэнсмаа 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үйлчилгээ авахаар шүүхэд ирсэн иргэдэд шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүхийн дотоод байршил, хаанаас ямар үйлчилгээ авч болохыг танилцуулах зэргээр “Угтах үйлчилгээ “ үзүүллээ. ШАХолбооны УЗ ийн 2022 оны А/09 р тогтоолын 1- р хавсралтаар батлагдсан “Шүүх хуралдаанд сууж ажиглалт хийх” удирдамжийг хэрэгжүүлж ахмад шүүгч Б.Дэнсмаа иргэн Н-ийн нэхэмжлэлтэй иргэн С-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд суун ажиглалт хийж шүүгчтэй ганцаарчилсан ярилцлага хийлээ. ШАХолбооны УЗийн 2023 оны А/08- р тогтоолоор батдагдсан “Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж шүүгчийн туслах болон ажилд ороод удаагүй байгаа нарийн бичгийн дарга нарт шүүх хуралдааны бэлтгэлийг хэрхэн хангах талаар зөвлөн тусалсан нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх шүүхийн захиргааны байгууллагаас шүүхийн хараат бус байдлыг үр нөлөөтэй хангаж хамгаалах бодлогыг дэмжих, ахмад мэргэжилтний ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.



Хэнтий аймгийн шүүхийн тамгын газрын дэргэдэх АСЗөвлөл.