Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ахмадуудын аяллын тайлан


Хуваалцах


2025 оны 6 дугаар сарын 16-наас 21-ний өдрүүдэд Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ахмадууд Сэлэнгэ аймгийн Тужийн нарс орчимд байрлах “Анён” амралтын газарт ая тухтай амарч, байгаль дэлхийтэйгээ ойр байж, алжаалаа тайллаа.

Аяллын хүрээнд Алтанбулагийн чөлөөт бүсийн татваргүй барааны дэлгүүрүүдээр зочлон, Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд болох Сайханы хөтөл, Гурван голын билчир зэрэг түүхэн дурсгалт, үзэмжит газруудаар аялж, бишрэн шүтэн талархаж, Ээж модонд очин хүсэл мөрөөдлөө шивнэн, сэтгэлээ ариусгав.

Мөн Сэлэнгэ аймгийн шүүхийн ахмадын салбар зөвлөлийнхөнтэй уулзаж, санал бодлоо солилцон, дурсгалт уулзалтаа баяр хөөртэй тэмдэглэлээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн бүтээл болсон уурхайчны хөшөөний дэргэд дурсгалын зургаа татуулан, эх орныхоо хөдөлмөр бүтээлээр бахархсан сайхан мөчүүдээр аяллаа баяжууллаа.

Уг аялал нь ахмад шүүгч, ажилтнуудын амралт, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөж, бие сэтгэлээ сэргээх, хамт олны уур амьсгалыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо. Аялалыг ая тухтай болгоход үнэтэй хувь нэмэр оруулж унаа машин гаргаж хандивтусламж үзүүлсэн шүүхийн тамгын газрын дарга нартаа баярлалаа.
 


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол