Говь-Алтай аймгийн шүүхийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид, Тамгын газрын дарга, ажилтнууд ахмад үеийнхээ хөдөлмөр, зүтгэлийг хүндэтгэн, Ахмадын салбар зөвлөлийн гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр ахмад шүүгч, ажилтнуудтай халуун дотно яриа өрнүүлж, тэдний ажил амьдралын арвин туршлага, үнэтэй зөвлөгөөг сонсон, ахмад үеийнхээ хөдөлмөр, гавьяаг хүндэтгэн дурслаа.
Мөн ахмад настнууддаа зориулан хүндэтгэлийн зоог барьж, баярын үйл ажиллагааг халуун дулаан уур амьсгалд зохион байгуулсан бөгөөд ахмад тус бүрийн дансанд 200,000 төгрөгийн хүндэтгэлийн мөнгөн дэмжлэг шилжүүлэн өгч, баярыг нь тэмдэглэн өнгөрүүллээ.
Ахмад үеийнхэн бол байгууллагын түүх, уламжлал, үнэт зүйлсийг бүтээлцэж, хойч үедээ мэдлэг, туршлагаа өвлүүлэн үлдээсэн эрхэм хүмүүс билээ.
Цаашид ч ахмадуудаа хүндэтгэн дээдэлж, тэднийхээ үнэтэй зөвлөгөө, туршлагыг байгууллагын залгамж халаа, хөгжил дэвшилд үр дүнтэй ашиглах, ахмад үеийнхэндээ анхаарал халамж тавих ажлыг улам бүр дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Ахмад үеийнхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


Ахмадын салбар завлөлийн тэргүүн Д.Сарантуяа.