Тодруулбал, Монголын Хуульчдын холбоо болон хууль зүйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Жаргалсайханы Мөнхболд, хуульч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Довдонгийн Давааням, Жамбалын Аюуш, Түншийн Мөнхнасан нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар өнөөдөр гардуулан өглөө.
Шагнал хүртсэн эрхмүүдэдээ баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

