“ДУУН ЦЭНГҮҮН”зохион байгуулав.


Хуваалцах


Нийслэлийн Эрүү Иргэний хэргийн ДЗШШүүхийн АСЗөвлөлийн гишүүд хамтарч эмэгтэйчүүдийн баяр мартын найман. Эрчүүдийн эр зоригийн бахархал цэргийн баярыг тохиолдуулан 2026-3-19 ний өдөр Хүннү ресортын Их тамир амралтад амарч эрүүл агаарт саглагар мод, дун цагаан цасанд  эрүүл агаараар амьсгалж ууланд алхаж хөгжилдөв.

Дараа нь уламжлалт дуун цэнгүүнээ зохион байгууллаа. Уг арга хэмжээг ахмадууд хамтарч дуулснаар эхлэлээ. Мөн уламжал болсон хөдөлмөрийн алдар тэмдэглэхэд ахмад ажилтан Н.Юмжаа. М.Одончимэг нарын хөдөлмөрмйн амжилтыг ёслол төгөлдөр тэмдэглэж тэд нарын ажил амьдралыг харуулсан видо бичлэг үзүүлж ахмадууд Юмжаа, Одончимэг нартаа урамын сайхан ерөөл хэлж АСЗ-ийн тэргүүн З.Цэнгэнбаяр, Ч.Оюунцэцэг нар дурсгалын зүйл гардууллаа. 
Мөн уламжлал болсон гоцлол дууны аварга, шүлэг яруу найргийн тэмцээн зохион байгуулж, 
Дууны тэмцээнд 1-р байр Д.Юра, 
2-р байр Ц.Тогоохүү, 
3-р байр Ц.Цогбадрах; 
Шүлгийн тэмцээнд 
1-р байр Б.Дүгэрсүрэн ;
2-р байр М.Одончимэг нар шалгарлаа.

1-р байр 20.0₮; 2; 3-р байр 10.0 ₮ тус тус мөнгөн шагнал олгов.  
Дуун цэнгүүнийг хөгжөөж ахмад ажилтан Б.Дүгэрсүрэн Баатарцогтын нагац дууг хошин маягаар дуулж хамт олноо хөгжөөлөө.  
Дуун цэнгүүний дараа нийтийн бүжиг хийж дурсамж дүүрэн сайхан амарч эрч хүч нэмцгээв.  

 

АСЗ-ийн тэргүүн Ч.Оюунцэцэг


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол