Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тойргийн Ахмадын салбар зөвлөлийн гишүүд танилцах уулзалт амжилттай оролцлоо.


Хуваалцах


Баянгол. ХанУул. Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн Шүүхийн тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн гишүүд 2026 оны 5 дүгээр сарын 20 ний өдөр батлагдсан хөтөлбөрийн дагуу танилцах уулзалт, ярилцлагад амжилттай оролцлоо.

Тус арга хэмжээнд Ахмадын салар зөвлөлийн тэргүүн ахмад шүүгч Л.Оюунчимэг болон ахмад шүүгч Ц.Оюунчимэг. Л.Оюун. Ч.Ганболд. Ц.Туяа. Х.Алтанцэцэг ахмад ажилтан Ж.Нарантуяа. Н.Чулуунжав. П.Батбаатар. Ж.Оюунцэцэг. нарыг ШАХолбооноос УЗГишүүн Гавьяат хуульч Б.Сарантуяа Д.Тхйванхүү нар угтан авч, хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааг зохион байгууллаа. Уулзалт өглөа 10 цагаас ШЕЗөвлөл дээр болж ШЕЗ ийн захиргаа удирдлагын газрын дарга Санжрагчаа танилцуулга хийж. Дурсгалын зураг авхуулж ШЕЗийн дарга П.Золзаяа. Гишүүн Г.Даваадорж нар ахмадуудыг өрөөндөө хүлээн авч санал хүсэлт талархалыг нь сонсож ахмадуудад эрүүл энх урт наслахыг ерөөлөө. Ахмадууд 12 цагт УДШүүхтэй танилцлаа. ахмадуудыг мэдээлэл, лавлагаа хариуцсан ахлах шинжээч Б.Дүүрэнжаргал угтан авч, УДШүүхийн үйл ажиллагаатай танилцуулав. 
Тухайлбал:
- Дүүрэнжаргал Улсын дээд шүүхийн шинэ байрны онцлог, шийдэл. Иргэн төвтэй үйлчилгээний шинэчлэл
- Ш.Мягмарсүрэн – Шүүх хуралдааны шууд дамжуулалтын үйл явц, ач холбогдол
- Г.Гантогтох – Шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт
- Т.Хулан – Үзмэрийн танхим
- М.Аралгуа – Номын сангийн үйл ажиллагаа

Мөн зураглаач М.Галсантогтох дурсгалын зураг авч, ахмадуудад халуун хоол, цайгаар үйлчилснээр үйл ажиллагаа өндөрлөлөө. Үдээс хойш ахмадууд ШАХолбооныхоо байранд хүрэлцэн ирж танилцлаа. Уулзалтын үеэр:
- Холбооны үйл ажиллагааг УЗ-ийн гишүүн Д. Тайвахүү танилцуулж,
- “Шүүхэд сайн дурын ажил хийх удирдамж”
- “Шүүх хуралдаанд ажиглалт хийх удирдамж” болон Сургалтын хорооны үйл ажиллагаа. 
- Холбооны Хараат бус зөвлөлийн талаар Б.Сарантуяа танилцуулж, Ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, зөвлөх үйлчилгээний чиглэл. 
- Гишүүдийн нийгмийн асуудлыг судалж, төлөвлөх чиглэлийг УЗ-ийн гишүүн Д.Тайванхүү,
- Холбооны нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах талаар УЗ-ийн гишүүн Б.Сарантуяа нар тус тус мэдээлэл хийлээ.

Мөн шүүхийн ахмадуудын холбооны ( www.Saj.mn) цахим хуудасны хэрэглээ, боломжийн талаар Б.Сарантуяа зөвлөгөө өгч нийт гишүүдэд гар утсаар веб сайт рүү орж мэдээлэл авах талаар чиглэл өгөв Энэ үеээр “Ахмадаа сонсъё” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр тус ахмадын салбар зөвлөлийн нийт гишүүд санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, ШЕЗөвлөлд хандан ахмад үүүгчдийн тэтгэвэрийн  зөрүүг арилгах. Ахмадын санд жил бүр хөрөнгө мөнгө тавлөрүүлхэд анхаарах болон ШАХолбоог сайн ажиллаж баыгааг үнэлж цаашид хамтарч аливаа арга хэмжээнд оролцох  аялах уралдаан тэмцээнд оролцох бүжиг болон дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл урт наслах үндэслэл болно Иймд  оролцох нь чухал байна гэдгийг уриалаад цаашид холбооны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.                 
Энэхүү уулзалт нь шүүхийн тэтгэвэрт гарсан ахмадуудын туршлагаа хойч үедээ дамжуулах, харилцаа холбоогоо бэхжүүлэх туршлагаа солилцох мэдээлэл авах хамтын ажиллагааг бэхжүүлхэд чухал алхам боллоо.   
               

 

 

 

Дараагийн хуудас >>>>>>>


ШАХолбооны ажлын алба.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол