Хэнтий аймгийн Шүүхийн тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд, 6 дугаар сарын 1-ний өдөр Эх үрсийн баярыг тохиолдуулан шүүхийн ахмад ажилтан Ц.Оюунчимэгт “Ачлалт ээж” өргөмжлөл гардуулах хүндэтгэлийн ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Ц.Оюунчимэг нь нийт 10 хүүхэд төрүүлж өсгөсөн, олон жил шүүхийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтан бөгөөд энэхүү шагнал нь түүний амьдрал, хөдөлмөрийн бахархам түүхийг алдаршуулсан үнэтэй арга хэмжээ боллоо.
Ёслолд Ц.Оюунчимэгийн үр хүүхдүүд, шүүхийн ахмадууд, Тамгын газрын залуучуудын төлөөлөл болон “Туяа” бүжгийн клубын хамт олон оролцож, түүний ажил амьдралын үнэт дурсамж, алтан сургаалиас хуваалцан, баяр хүргэлээ. Энэ нь ахмад үеэ хүндэтгэх, тэдний мэдлэг, туршлагыг залуу үед өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэж байна.
Хүндэтгэлийн арга хэмжээг амжилттай зохион байгуулахад идэвхтэй оролцож, сэтгэл зүрхээ зориулсан Шүүхийн тамгын газрын хамт олон, Ц.Оюунчимэгийн үр хүүхдүүд болон “Туяа” бүжгийн клубын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хэнтий аймгийн шүүхийн Ахмадын салбар зөвлөл.