Ахмадын зөвлөх үйлчилгээ үзүүлж эхэллээ


Хуваалцах


Хэнтий аймгийн Шүүхийн тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлөөс ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг албан ёсоор эхлүүлээд байна.

Тус зөвлөх үйлчилгээг Шүүхийн тамгын газар, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд үүний зорилго нь ахмад мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлага, ур чадварыг залуу үед өвлүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байна.

Зөвлөх үйлчилгээ нь дараах хэлбэрээр хэрэгжинэ. Үүнд:
• Сургалт зохион байгуулах
• Сайн дурын үйл ажиллагаанд оролцох
• Иргэдэд угтах үйлчилгээ үзүүлэх
• Шүүх хуралдаанд сууж ажиглалт хийх
• Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах
• Хууль, эрх зүйн мэдээлэл өгөх зэрэг багтаж байна.

Ахмад мэргэжилтнүүд тодорхой төлөвлөгөөний дагуу жилд нийт 120 цагаас хэтрэхгүй хугацаанд ажиллаж, зохих хэмжээний мөнгөн урамшуулал авах юм.

2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ахмад шүүгч Б.Сүхгомбо, Б.Дэнсмаа нар шүүхийн мэдээлэл, лавлагаа, архивын мэргэжилтнүүдэд зөвлөгөө өгч, 6 иргэнд угтах үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Ахмадын зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж буй Хэнтий аймгийн Шүүхийн тамгын газрын дарга Б.Өлзий болон хамт олонд талархал илэрхийлье.         

                              
Хэнтий аймгийн шүүхийн Ахмадын салбар зөвлал.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол