Шүүхийн ахмадын холбооны нийт гишүүдийн нийгмийн асуудал, нөхцөл байдлыг судалсан судалгааны мэдээллийг ахмад шүүгч гишүүд нэгтгэн боловсруулж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн гишүүн, ахмад шүүгч Р.Алтантуяад хүлээлгэн өгсөн.
Ахмад шүүгч Р.Алтантуяа судалгааны материалыг хүлээн авснаас хойш богино хугацаанд буюу хоёр өдрийн дотор шуурхай ажиллаж, мэдээллийг нэгтгэн боловсруулж, нэгдсэн тайланг бэлтгэн Шүүхийн ахмадын холбооны Ажлын албанд хүлээлгэн өглөө.
Энэхүү судалгааны тайлан нь холбооны гишүүдийн нийгмийн асуудал, хэрэгцээ шаардлагыг бодитой тодорхойлох, цаашдын үйл ажиллагаа, бодлого төлөвлөлтөд чухал ач холбогдолтой баримт бичиг болж байгаагаараа онцлог юм.
Олон тооны мэдээллийг эмхэтгэн нэгтгэж, дүн шинжилгээ хийж, нэгдсэн тайлан боловсруулах нь цаг хугацаа, хариуцлага шаардсан чухал ажил байсан бөгөөд уг ажлыг өндөр идэвх санаачилга, хичээл зүтгэл гарган богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн ахмад шүүгч Р.Алтантуяад Шүүхийн ахмадын холбооны нийт гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.



ШАХолбооны ажлын алба.