Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хяналтын журмаар шийдвэрлэсэн авлигын гэмт хэргийн шийдвэрүүдийг эмхэтгэн гаргалаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тууштай тэмцэх, хуулийг нэг мөр ойлгон хэрэглэхэд чухал ач холбогдолтой.
Шийдвэр бүрт онцлох ишлэл тайлбарыг хийж, индекс түлхүүр үгийн зүүлт хавсаргаснаар хуульчид, судлаачдад дөхүү хэрэглээтэй болгохыг зорьсон. Удахгүй цахим хуудсаар хүргэхээр бэлтгэж байна. Цаашид бид УДШ-ийн шийдвэрүүдийг тогтмол эмхэтгэн гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Шийдвэрийн ил тод байдлыг хангаснаар шударга ёс, шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.
/ Худалдаалахгүй, номын сангуудад хүргүүлэх ба цахимд байршуулахаар татаж авч болно./
