МОД ТАРЬЖ, УСАЛГАА ХИЙВ


Хуваалцах


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Говь-Алтай аймгийн Засаг даргын хэрэгжүүлж буй 108 сая мод тарих аймгийн хэмжээний арга хэмжээний хүрээнд тус аймаг дахь шүүхийн Тамгын газар нь Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газартай хамтран 300 мод усалж, арчлах гэрээ байгуулан ажиллаж байна.

Уг гэрээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхийн ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Д.Сарантуяа, гишүүд Т.Жаргалсайхан, Ж.Ганболд, Д.Чанцал нар Есөнбулаг сумын Шүтээний өндөрлөгийн бүсэд тарьсан 280 модыг усалж, ургалт муутай байсан 20 модыг шинээр сольж, тарьсан байна.

Уг үйл ажиллагаа нь байгаль орчноо хамгаалах, эко орчныг бүрдүүлэх, ирээдүй хойч үедээ ногоон Монгол Улсыг үлдээхэд чиглэсэн чухал алхам болж байна.

“Ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе.”

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Ахмадын Салбар Зөвлөл


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол