Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо


Хуваалцах


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд Лутбатын Болортуяаг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгууллаа.

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Л.Наянтай удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан шүүгч тангараг өргөснөөр хуульд заасан шүүгчийн бүрэн эрх нь эхэлж байна.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд болон ар гэрийн төлөөллүүд оролцлоо.

Тангараг өргөсөн шүүгч Л.Болортуяад хамт олны зүгээс баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол