2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ША Холбооны Сургалтын хорооны гишүүд болох Гансүх, Хамидмаа, Л.Оюунчимэг, Ц.Оюунчимэг, Р.Алтантуяа нар ША Холбооны нийт 466 гишүүнээс авсан нийгмийн асуудлыг судлах судалгааны үр дүнг нэгтгэн боловсруулах томоохон ажлыг амжилттай зохион байгуулж гүйцэтгэлээ.
Энэхүү нүсэр бөгөөд хариуцлагатай ажилд холбооны ахмад шүүгчдийн төлөөлөл болох Солонго, Батхүү, Уранчимэг, Х.Алтанцэцэг, Ч.Оюунцэцэг, Цэнгэнбаяр нар хүрэлцэн ирж үнэтэй хувь нэмэр оруулан, сэтгэл гарган хамтран ажилласанд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхэн ажлыг шуурхай, эрч хүчтэй, өндөр хариуцлагатайгаар гүйцэтгэж, хамтын ажиллагааны сайхан үлгэр жишээг харууллаа.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.














ША Холбооны ажлын алба.