КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ


Хуваалцах


Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, АНУ-ын Элчин сайдын яам хамтран Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын “Фулбрайт мэргэжилтний хөтөлбөр”-ийн “FULBRIGHT PROGRAMM 2025 Кибер аюулгүй байдлын сургалт”-ыг шүүхийн Тамгын газрын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулан 2025 оны 08 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 


Энэхүү сургалт нь шүүхийн байгууллагын сүлжээний хяналт, аюулгүй байдлын хамгаалалтыг дээшлүүлж, мэдээллийн технологийн ажилтнуудад кибер аюулгүй байдлын ур чадварыг эзэмшүүлж, мэргэшүүлэх зорилготой юм.
Сургалтын нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Эма Ломакс, Хуульч М.Номинцэцэг, Худалдааны төлөөлөгч Майкл Ричмонд, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Тайлер Карсон нар оролцож, мэдээллийн технологийн ажилтнуудад хандан шүүх байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулж, шинэ түвшинд хүргэх мэдлэг чадвар эзэмшиж, амжилттай хэрэгжүүлэхийг хүслээ. 
Сургалтыг кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн судлаач, доктор Дивайн Суфор Аня чиглүүлэн явуулах бөгөөд кибер аюулгүй байдлын загвар, систем, сүлжээний аюулгүй байдлыг хянах болон илрүүлэх программ, сүлжээнд эмзэг байдлын шинжилгээ хийх, ангиллын дагуу задлах, хортой программыг шинжилж тогтоох мэдлэгийг олгож, хариу хамгаалалтын үйлдлийг идэвхжүүлэх системийг турших лабораторийн орчныг бүрдүүлэх зэрэг чиглээр мэдээлэл өгөх юм.

 


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол