ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО


Хуваалцах


Шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар салбарын шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

       
Эрхэлсэн ажил, салбартаа манлайлан ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл хэрэгт үнэтэй  хувь нэмэр оруулсныг үнэлж "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор ахмад ажилтан Д.Баасандорж, "Алтан гадас" одонгоор Шүүгч И. Ганбат, "Хөдөлмөрийн хүндэт" медалиар Шүүгч Г.Алтанцэцэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг"-ээр Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга О. Төгөлдөр, Шүүгчийн туслах З. Мөнхзул, "Жуух бичиг"-ээр Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Шаравнямбуу, Шүүгчийн туслах Б.Мичидмаа нарыг тус тус шагнаж урамшууллаа.
            
Төрийн дээд болон салбарын шагнал авсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа ажлын амжилт хүсье.


             
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол