ХОСОЛМОЛ ТҮНШЛЭЛИЙН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХБНГУ-ЫН ЗӨВЛӨХҮҮД МОНГОЛД АЖИЛЛАВ


Хуваалцах


Германы Эссен хотын шүүхийн Ерөнхий шүүгч Карл-Хайнз Волески, Тамгын газрын дарга Катья Брухштайнар 2025 оны 10 дугаар сарын 13–17-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. 

Тэд Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхүүд, мөн Архангай, Өвөрхангай аймгийн шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцаж, шүүхийн захиргаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохион байгуулалт, ажлын онцлогийг судлав. Шүүхийн менежментийг сайжруулахтай холбоотойгоор хийсэн ажиглалт болон зөвлөмжөө Шүүхийн ерөнхий зөвлөлд танилцуулсан бөгөөд зөвлөмжийг 11-р сард хүргүүлэх дэлгэрэнгүй тайланд бүрэн тусгахаа зөвлөхүүд илэрхийлэв.

 

Холбоосоор бичлэг >>>>>>


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол