Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ахмад шүүгч нарын хамтарсан дасгал хөдөлгөөний өдөрлөг боллоо.


Хуваалцах


Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ахмад шүүгч нар 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өөрсдийн санаачилгаар тус шүүхийн дэргэдэх фитнессийн танхимд хамтдаа дасгал хөдөлгөөн хийлээ. Уг үйл ажиллагаа нь идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, бие бялдрын хөгжил, эрүүл мэндийг дэмжих зорилготой байсан бөгөөд оролцогчид тогтмол дасгал хөдөлгөөн хийхийн ач холбогдлыг биечлэн мэдэрч, хамтын уур амьсгалд нэгэн зорилготойгоор нэгдэн оролцсон юм.

Ахмад Шүүгч нарын зүгээс энэ төрлийн үйл ажиллагааг цаашид тогтмол зохион байгуулж, эрүүл мэнддээ анхаарсан, идэвхтэй, зөв амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд уриалж байна.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол