Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ахмадын зөвлөлийн 13 гишүүн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн АСЗ ийн гишүүн ахмад шүүгч, ажилтнуудын хамт Ахмадын зөвлөлийн тэргүүн Ч.Оюунцэцэгийн удирдлага дор Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэбэй муж, Жинин, Эрээн зэрэг хотуудаар 2026-05- р сарын 24 нөөс эхлэн 8 өдрийн хамтарсан аялал зохион байгууллаа.
Аяллын хүрээнд оролцогчид Жинин хотод аялж, халуун рашаанд амарч алжаалаа тайлан, худалдаа үйлчилгээний төвүүд болон брэндийн дэлгүүрүүдээр зочилсон. Үүний дараа Жинин хотоос Хэбэй мужийн Баодин хотын Есанпо аялал жуулчлалын бүсийг зорьж, Байлися хавцал, Югудун агуй, Люжихэ гол зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аяллаа. Тус бүсийн өндөр уулсын сүрлэг тогтоц, гүн хавцал, шилэн гүүр, газрын гүний агуйн өвөрмөц бүтээн байгуулалттай танилцаж, усан паркаар зугаалан чөлөөт цагаа өнгөрүүлэв.
Мөн Баодин хотоос Жанжякоу хотыг зорьж, Юйюань Вэй хааны халуун рашаанд амарч, аяны алжаалаа тайллаа. Буцах замдаа Эрээн хотод нэг хоног саатан өөрсдийн сонирхсон газруудаар аялж, чөлөөт цагаа өнгөрүүллээ.
Аяллын төгсгөлд Замын-Үүд дэх Чөлөөт бүсийн татваргүй худалдааны төвөөр зочилсны зэрэгцээ Заиын үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч болон Тамгын газрын даргын урилгаар тус шүүхийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр шүүхийн байрны тохижилт, шүүгч, ажилтнуудын ажиллах орчин, амралт, алжаал тайлах нөхцөл боломжийг бүрдүүлсэн туршлагаас судалж, санал солилцон, харилцан туршлага хуваалцлаа.
Түүнчлэн шүүхийн хамт олны зүгээс халуун дотноор хүлээн авч, зочдыг дайлж хүндэтгэсэн нь хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
















АСЗөвлөлийн тэргүүн Ч.Оюунцэцэг.