Завхан аймаг дахь шүүхийн ахмадын зөвлөлийн уулзалт зохион байгуулагдлаа.


Хуваалцах


Завхан аймаг дахь шүүхийн ахмадын зөвлөлөөс шүүхийн удирдлагуудтай хийх ээлжит уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтад ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга болон ахмадын зөвлөлийн гишүүд оролцов.

Уулзалтын үеэр ахмадын зөвлөлөөс 2025 онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, ахмад настнуудын нийгмийн хамгаалал, хамтын ажиллагаа, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлуудын үр дүнг дэлгэрэнгүй мэдээлэв. Мөн 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын чиглэл, зорилт, арга хэмжээний талаар танилцуулж, удирдлагуудын санал, зөвлөмжийг сонслоо.

Түүнчлэн Монгол Улсад шүүхийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан ахмадын зүгээс санаачилга гаргаж, ойг өргөн дэлгэр, агуулга ач холбогдолтой тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов. Ахмад үеийн туршлага, үнэт хувь нэмрийг онцлон алдаршуулах, түүхэн баримт, дурсамжийг нэгтгэн нийтэд хүргэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.

Энэхүү уулзалт нь ахмад үеийн туршлага, залгамж халааг бэхжүүлэх, байгууллагын дотоод уялдаа холбоог сайжруулах, цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.                   

Ахмадын салбар зөвлөл.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол