АХМАД АЖИЛТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ


Хуваалцах


"Олон улсын ахмадын өдөр"-ийг тохиолдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байгууллагад ажиллаж байсан ахмад шүүгч, ажилтнууддаа хүндэтгэл үзүүлж, хүлээн авах арга хэмжээг өнөөдөр /2026.10.02/ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг Тамгын газрын дарга С.Нэргүй нээж, ахмадуудад баярын мэнд дэвшүүлэв. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр ахмадуудаа халуун дотноор хүлээн авч, тэдний ажил амьдралын дурсамж, шүүхийн байгууллагад ажиллаж байсан арвин их туршлагаас хуваалцан ярилцлаа. Ахмад үеийнхний үнэтэй сургаал, арвин туршлага, хөдөлмөр бүтээл нь бидний өнөөдрийн амжилтын үндэс, ирээдүйн хөгжлийн үнэт өв юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүхийн байгууллагын түүхийг түүчээлэн бичилцэж, шүүхийн үйл хэрэгт залуу нас, мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж байсан ахмад шүүгч, ажилтнууддаа эрүүл энх, урт удаан нас, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол