ШАХолбооны урилгаар Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн шүүхийн дэргэдэх АСЗ ийн гишүүн Ахмад шүүгч С.Өлзийсайхан, Д.Сугар, Д.Байгалмаа, Б.Баярцогт, Оюунгэрэл Г.Лагвамаа. Тэгшсуурь. Ахмад ажилтан Ц.Ганхуяг, У.Эрдэнэжаргал, Г.Наранцэцэг, М.Оюунцэцэг, Б.Наранцэцэг, Б.Цогбаяр, Д.Тунгалаг, Ц.Хүрэлтогоо, Д.Юмжир. Д.Сувд, Д.Бадамгэрэл, Т.Энхтөр нар 2026-06-11 ба 12 ны өдрүүдэд хөтөлбөрийн дагуу танилцах уулзалт ярилцлагад амжилттай оролцлоо. Тэднийг ШАХ - ны УЗГишүүн гавьяат хуулч Б.Сарантуяа. УЗГишүүн Д.ДамдинОд нар хүлээн авлаа эхний өдөр зочидыг ШАХолбооны байранд ШАХолбооны үйл ажиллагааг УЗГишүүн Д.ДамдинОд танилцуулж,
- “Шүүхэд сайн дурын ажил хийх удирдамж.
- “Шүүх хуралдаанд ажиглалт хийх удирдамж” болон Сургалтын хорооны үйл ажиллагааг УЗ-ийн гишүүн Б.Сарантуяа,
- Холбооны Хараат бус зөвлөл болон хөдөлмөр эрхлэлт, зөвлөх үйлчилгээний чиглэлийг УЗ-ийн гишүүн Д.Дамдин-Од,
- Гишүүдийн нийгмийн асуудлыг судалж, төлөвлөх чиглэлийг УЗ-ийн гишүүн Д.ДамдинОд
- Холбооны нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах талаар УЗ-ийн гишүүн Б.Сарантуяа нар тус тус мэдээлэл хийлээ.
Мөн холбооны цахим хуудасны хэрэглээ, боломжийн талаар Д.Дамдин-Од зөвлөгөө өглөө. Энэ үеээр “Ахмадаа сонсъё” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр ахмадын зөвлөлийн гишүүд санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, АСЗөвдөлүүдийн ажил дүгнэхдээ шудрага бус хандаж таван оноо авах ажил хийсэн байхад нэг оноо өгч хохироосон талаар шүүмжилж холбооны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэхүү арга хэмжээ нь ахмад шүүгч, ажилтнуудын туршлага солилцох, мэдээлэл авах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Зочидыг 14 цагт Од кафед хоолонд оруулснаар өндөрлөв. 2026-06-12 ны өдөр 10 цагт зочидыг ШЕЗ ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа хүлээн авч шүүхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад шүүгч ажилтнуудад талархал илэрхийлж, салбарын төсөв, шинээр баригдаж буй барилга байгууламжийн явц, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд, шүүн таслах ажиллагааны статистик үзүүлэлт, хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, дурсгалын бэлэг гардууллаа. Ахмадууд ШЕЗөвлөлд хандаж шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөр учир Сүхбаатар аймагт шүүгчийн орон тоо дутуу ганц шүүгч ажиллаж ачаалал их байдаг тул анхаарах шаардлагатай талаар санал хүсэлтээ илэрхийлэв.
Дараа нь УДШүүхийн шинэ байртай танилцуулав. УДШүүхийн ахлах шинжээч Б.Дүүрэнжаргал Улсын дээд шүүхийн шинэ байрны онцлог, шийдэл
- Иргэн төвтэй үйлчилгээний шинэчлэл
- Ш.Мягмарсүрэн – Шүүх хуралдааны шууд дамжуулалтын үйл явц, ач холбогдол
- Г.Гантогтох – Шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт
- Т.Хулан – Үзмэрийн танхим
- М.Аралгуа – Номын сангийн үйл ажиллагаа
Мөн зураглаач М.Галсантогтох дурсгалын зураг авснаар танилцах ажил өндөрлөж зочидыг халуун хоол цайгаар дайлав. 14 цагаас Чингис хаан мүзей үзүүлж Их хааны өргөөгөөр зочлуулж Чингис хаандаа хүслээ шивнэснээр энэ арга хэмжээ өндөрлөв.



























ШАХ - ны ажлын алба.