Шүүхийн Ахмадуудын холбооноос цахим хурал амжилттай зохион байгууллаа


Хуваалцах


2025 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэмжлэгтэйгээр Шүүхийн Ахмадуудын холбооноос цахим хурал амжилттай зохион байгуулагдлаа. Хуралд анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нар, ерөнхий нягтлан бодогчид, Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн нар, хөдөө орон нутгийн төлөөлөгч ахмадууд, Шүүхийн Ахмадуудын холбооны Сургалтын хорооны гишүүд, Хараат бус зөвлөлийн зарим гишүүд оролцсон өргөн хүрээтэй арга хэмжээ боллоо.

Хурлыг Шүүхийн Ахмадуудын холбооны тэргүүн, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж нээж, ахмад үеийнхэнд хүндэтгэл илэрхийлэн, хуралд амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлэв.

Хуралдааны үеэр дараах илтгэлүүдийг танилцуулж, оролцогчдын асуултад дэлгэрэнгүй хариулт өгч, харилцан ярилцлаа. Үүнд:
• Ахмад настны тухай хууль, эрх зүйн зохицуулалтын талаар – Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д. Гансүх;
• Ахмадын Үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжийн агуулга, хэрэгжилт – Удирдах зөвлөлийн гишүүн Д. Дамдин-Од;
• Ахмадын сан байгуулах, ажиллуулах журам, бүсийн уулзалт тэмцээний удирдамжийн талаар – Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч Б. Сарантуяа;
• Ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага, мэдээлэл – Хэнтий аймгийн шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Б. Дэнсмаа.

Энэхүү цахим хурал нь шүүхийн ахмад ажилтнуудын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгмийн идэвх оролцоог дэмжих, ахмадуудын санал бодлыг сонсож, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байлаа.

Хуралд оролцогчид ахмадын хөдөлмөр эрхлэлт, халамж хамгаалал, нийгмийн баталгааны талаарх тодорхой асуудлуудаар санал солилцож, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлон, хамтын ажиллагааг эрчимжүүлэх санал дэвшүүлэв.

 

-------- ИЛТГЭЛҮҮД ---------

АХМАДЫН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ЗӨВЛӨМЖ
/Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Ахмад шүүгч Д.Дамдин-Од/

ШҮҮХИЙН АХМАДУУДЫН ХОЛБООНЫ БҮСИЙН УУЛЗАЛТ-ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
/Xолбооны Ажлын албаны дарга Б.Сарантуяа/

АХМАДУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ, ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
/Хэнтий аймаг дахь шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Б.Дэнсмаа/

"АХМАДЫН САН БАЙГУУЛАН АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ"
ЗАСГИЙН ГАЗРЫН 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН 243 ДУГААР ТОГТООЛЫН ХАВСРАЛТ.
/ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА,  Монгол УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Б.САРАНТУЯА/

АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ, ОНЦЛОН АНХААРАХ АСУУДЛУУД
/ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ Д.ГАНСҮХ/


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол