2025 оны үйл ажиллагааны дүнгээр шилдэг зөвлөлөөр шалгарсан АСЗөвлөлийг шагнаж урамшууллаа.


Хуваалцах


ШАХолбоо 2026 оны 3 дугаар сарын 14-ний өдөр АСЗөвлөлүүдийн 2025 оны үйл ажиллагааны дүнгээр шилдэг зөвлөлөөр шалгарсан АСЗөвлөлийг шагнаж урамшууллаа.

2025 оны үйл ажиллагаагаараа бусдыг манлайлж, тэргүүн байр эзэлсэн Ахмад шүүгч Б.Батсүрэн тэргүүнтэй Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх АСЗөвлөлд Өргөмжлөл, 500,000 төгрөгийн мөнгөн шагнал гардуулав.

Мөн дэд тэргүүн байр эзэлсэн Ахмад шүүгч З.Цэнгэнбаяр тэргүүнтэй Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн дэргэдэх АСЗөвлөлд Өргөмжлөл, 400,000 төгрөгийн мөнгөн шагнал олголоо.

Арга хэмжээ холбооны байранд зохион байгуулагдсан бөгөөд ёслолд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх АСЗөвлөлийг төлөөлж тэргүүн Б.Батсүрэн, гишүүн Хажидмаа, Тайванхүү, Тунгалаг нар, мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн дэргэдэх АСЗөвлөлийг төлөөлж тэргүүн З.Цэнгэнбаяр, Монгол Улсын Гавьяат хуульч Тогоохүү нар оролцлоо.

Мөн энэ үеээр ШАХолбооны 2026 оны төлөвлөгөөнд тусгагдсан нийт гишүүдийг холбооны байранд хүлээн авч танилцуулга уулзалт ярилцлагыг хөтөлбөрийн дагуу зохион байгуулах ажил эхлэлээ.

Үүнд 

Холбооны үйл ажиллагааг Д.Дамдин-Од танилцуулж, 
Шүүхэд сайн дурын ажил хийх удирдамж” , 
Шүүх хуралдаанд сууж ажиглалт хийх удирдамж”, болон 
Холбооны “Сургалтын хорооны талаар Б.Сарантуяа тус тус танилцуулав. 
Холбооны “Хараат бус зөвлөл”, 
Хөдөлмөр эрхлэлт, зөвлөх үйлчилгээний талаар мэдээлэл Д.Дамдин- Од. 

Холбооны гишүүдийн нийгмийн асуудлыг судалж төлөвлөх  болон Холбооны нэгдсэн арга хэмжээг удирдан зохион байгуулах талаар Б.Сарантуяа мэдээлэл хийлээ. 
Холбооны Вебсайтын танилцуулга, хэрэглээний талаар Д.ДамдинОд завлөгөө өглаө. 

Дараа нь “ Ахмадаа сонсьё” чөлөөт хэлэлцүүлэг хийж, ахмадууд санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж холбооны цаашдын ажилт амжилт хүслээ. Дараань хамтарч үдийн хоол идсэнээр арга хэмжээ өндөрлөв.       

          

ШАХолбооны ажлын алба.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол