ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН АХМАДЫН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН МЭДЭЭ


Хуваалцах


2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн шүүхийн ахмадын зөвлөлөөс зохион байгуулсан “Угтах үйлчилгээ” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Тус арга хэмжээ нь 2025 оны ажлын төлөвлөгөө болон Монголын шүүхийн ахмадуудын холбооноос батлагдсан “Сайн дурын ажил хийх” удирдамжийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд шүүхийн үйлчилгээнд ахмад шүүгч, ажилтнууд идэвхтэй оролцсон юм.

Ахмад шүүгч Б.Сүхгомбо, ахмад ажилтан Б.Дулмаа, Л.Оюунчимэг нар нь шүүхэд үйлчилгээ авахаар ирсэн иргэдэд шүүхийн дотоод байршил, үйлчилгээ авах боломжтой газрууд, “Киоск” төхөөрөмжийн үйл ажиллагааны онцлог болон ач холбогдлыг танилцуулан, тусламж үзүүлсэн. Мөн иргэдэд шүүхийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх мэдээллийг өгч, үйлчлүүлэгчдэд зөвлөмж, туслалцаа үзүүлсэн нь олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.

Энэхүү сайн дурын үйл ажиллагаанд оролцсон ахмад шүүгч, ажилтнуудад талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсье.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН АХМАДЫН САЛБАР ЗӨВЛӨЛ.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол