Шүүхийн ахмадуудын холбооны урилгаар Төв аймгийн шүүхийн ТГ дэргэдэх Ахмадын салбар зөвлөлийн гишүүд ахмад шүүгч Д.Буянтогтох, Ж.Мөнхтуяа, Л.Мөнхцэцэг, Н.Түвшинжаргал, Л.Энхтунгалаг, С.Рашзэвэг ахмад ажилтан Ж.Сумъяа Н.Эрдэнэчимэг Н.Сэржмид Л.Отгонсүрэн, Л.Нэргүй М.Пагмасүрэн, С.Бямбаа, Л.Баатарэрдэнэ, Ц.Оюун, Б.Гансүх, Д.Чимэгээ, Н.Баяр Д.Цээзүү, С.Чойжилжав С.Гаравсүрэн нар 2026-05-15 ны 10 цагт Холбооны байранд ирж хөтөлбөрийн дагуу танилцах уулзалт ярилцлагад оролцлоо. Тэднийг ШЕЗөвлөлийн захиргаа удирдлагын газрын дарга П.Санжрагчаа. ШАХ - ны УЗГишүүн гавьяат хуулч Б.Сарантуяа. Д.Тайванхүү. Гишүүн Д.ДамдинОд нар хүлээн авч ШЕЗ ийн Тусгай архивын сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа. П.Санжрагчаа дарга олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад шүүгч, ажилтнуудад гүн талархал илэрхийлж, салбарын төсөв, шинээр баригдаж буй барилга байгууламжийн явц, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд, шүүн таслах ажиллагааны статистик үзүүлэлт, хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, дурсгалын бэлэг гардууллаа.
Дараа нь хатөлбөрийн дагуу ШАХолбооны үйл ажиллагааг УЗГишүүн Д.ДамдинОд танилцуулж,
- “Шүүхэд сайн дурын ажил хийх удирдамж.
- “Шүүх хуралдаанд ажиглалт хийх удирдамж” болон Сургалтын хорооны үйл ажиллагааг УЗ-ийн гишүүн Б.Сарантуяа,
- Холбооны Хараат бус зөвлөл болон хөдөлмөр эрхлэлт, зөвлөх үйлчилгээний чиглэлийг УЗ-ийн гишүүн Д.Дамдин-Од,
- Гишүүдийн нийгмийн асуудлыг судалж, төлөвлөх чиглэлийг УЗ-ийн гишүүн Д.Тайванхүү,
- Холбооны нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах талаар УЗ-ийн гишүүн Б.Сарантуяа нар тус тус мэдээлэл хийлээ.
Мөн холбооны цахим хуудасны хэрэглээ, боломжийн талаар Д.Дамдин-Од зөвлөгөө өглөө. Энэ үеээр “Ахмадаа сонсъё” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр ахмадын зөвлөлийн гишүүд санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, холбооны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэхүү арга хэмжээ нь ахмад шүүгч, ажилтнуудын туршлага солилцох, мэдээлэл авах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Зочидыг 14 цагт Од кафе д хоолонд оруулж 15 цагт УДШүүхийн шинэ байртай танилцуулав. УДШүүхийн ахлах шинжээч Б.Дүүрэнжаргал Улсын дээд шүүхийн шинэ байрны онцлог, шийдэл
- Иргэн төвтэй үйлчилгээний шинэчлэл
- Ш.Мягмарсүрэн – Шүүх хуралдааны шууд дамжуулалтын үйл явц, ач холбогдол
- Г.Гантогтох – Шүүх хуралдааны танхимын зохион байгуулалт
- Т.Хулан – Үзмэрийн танхим
- М.Аралгуа – Номын сангийн үйл ажиллагаа
Мөн зураглаач М.Галсантогтох дурсгалын зураг авснаар танилцах ажил өндөрлөж зочидыг 17 цагаас Чингис хаан мүзей үзүүлж Их хааны өргөөгөөр зочлуулж Чингис хаандаа хүслээ шивнэснээр энэ арга хэмжээ өндөрлөв.





















ШАХ - ны ажлын алба.