2025 оны тавдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Булган аймагт Хангайн бүсийн шүүхийн ахмадуудын нөхөрсөг уулзалт, спортын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг Булган аймгийн шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Г. Гантуяа санаачлан, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн шүүхийн ахмадуудаа урин, халуун дотно уур амьсгал дор уулзалт хийж, спортын олон төрөлт тэмцээнд өрсөлдөв.
Арга хэмжээнд Шүүхийн ахмадын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б. Сарантуяа, Б. Бямбаа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Ч. Оюунцэцэг нар зочдоор уригдан оролцлоо. ШАХолбооны удирдлагууд Булган аймгийн Анхан болон ДЗШШүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, захиргааны ажилтнууд болон ахмадуудтай шүүхийн байранд уулзалт хийлээ. Энэ арга хэмжээг ДЗШШүүхийн ерөнхий шүүгч Азжаргал нээж, Тамгын газрын дарга Ангирмаа шүүхийн үйл ажиллагааг ШАХолбооны ажлын албаны дарга МУГХуульч Б. Сарантуяа ШАХолбооны үйл ажиллагаа болон ахмад настны тухай хууль, ШАХолбооноос цаашид хийж хэрэгжүүлэх ажлыг танилцууллаа. Ирсэн зочид төлөөлөгчид ахмадуудыг Түшээт ханы музей, Эв нэгдлийн их цагаан суваргатай танилцуулж Цогт хунтайжийн талбайд зураг татууллаа. Улаанбаатараас ирсэн зочидод Булган аймгийн орон нутгийг судлах музейг үзүүлхэд АСЗөвлөлийн тэргүүн Г. Гантуяагийн аав Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын заан М. Гомбодорж гуайн гавьяат түүх — 320 кг жинтэй хад өргөж хүний амь аварсан тухай бахархам дурсамжийг танилцуулсан нь бидэнд гүн сэтгэгдэл төрүүллээ. Гантуяагийнхаа ааваар бахархалаа. Ахмадууд байгалийн үзэсгэлэнт газар болох Булган аймгийн Жаргалант уулын хүйтэн рашаан, нарс, шинэс, хуш хосолсон ногоон ойд амарч, дурсамж дүүрэн өдрүүдийг хамтдаа өнгөрүүллээ. Спортын төрөл бүрийн тэмцээнүүдийг дараах байдлаар зохион байгуулж, амжилттай оролцсон ахмадууддаа мөнгөн шагнал болон өргөмжлөл гардууллаа:
Тэмцээний үр дүн:
• Хавчаахай харваа
1 - Орхон
2 - Дархан
3 - Булган
• Гранд гольф
1 - Дархан
2 - Сэлэнгэ
3 - Булган
• 100 буудалт даам
1 - Сэлэнгэ
2 - Дархан
3 - Булган
• Дартс
1 - Орхон
2 - Мандал
3 - Булган
Шагналын сан:
1-р байр – 50,000₮
2-р байр – 40,000₮
3-р байр – 30,000₮.
ГРАНД ГОЛЬФ- Булган АСЗ. Хавчаахай харваа- Орхон АСЗ.
Зуун буудалт даам- Сэлэнгэ АСЗ.
Дартс-Дархан АСЗ тус тус зохион байгууллаа.
Оройны хүндэтгэлийн хүлээн авалт, урлагийн тоглолтын үеэр баг бүр мэндчилгээ дэвшүүлж, ахмад настангууд дуу хуур, шүлэг найргаар бялхсан үдшийг өнгөрүүлэв.
Түүнчлэн Монголын Ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Булган, Орхон аймгийн шүүхийн Ахмадын салбар зөвлөлийн гишүүн Болдбаатар, Хүрэлбаатар, Цэндсүрэн, Оюунцэцэг нар шагнагдсан бол “Шүүхийн Ахмадын холбооны хүндэт тэмдэг” болон мөнгөн шагналаар Булганаас Борцэцэг, Даваа, Сэлэнгэ Нолхоосүрэн Дарханаас Амарсанаа. Орхоноос Хишигдорж нар шагнууллаа.
56-86 насны ахмадууд энэхүү арга хэмжээнд оролцож, үүр цайлтал инээлдэж, дуу хуур хөөрөөр бялхсан нэгэн гайхамшигт үдшийг хамтдаа өнгөрүүлэв.
Уулзалт, арга хэмжээний онцлох зохион байгуулагчдаар:
• Булган аймаг – Г. Гантуяа
• Сэлэнгэ аймаг – Буянжаргал
• Орхон аймаг – Даш
• Дархан – Чулуунжав
• Мандал – Энхжаргал нар ажиллаж, багийн гишүүдийн хамтаар үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Улаанбаатараас ирсэн зочидод Булган аймгийн орон нутгийг судлах музейг үзүүлхэд АСЗөвлөлийн тэргүүн Г. Гантуяагийн аав Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын заан М. Гомбодорж гуайн гавьяат түүх — 320 кг жинтэй хад өргөж хүний амь аварсан тухай бахархам дурсамжийг танилцуулсан нь бидэнд гүн сэтгэгдэл төрүүллээ. Гантуяагийнхаа ааваар бахархалаа.
Шүүхийн ахмадуудын холбоо.