ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГЭЭР “МАШ САЙН” ҮНЭЛЭГДЭВ


Хуваалцах


Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ээр 95.0 оноо авч, “маш сайн” гэж үнэлэгдэв

Улсын үзлэгийг Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн архивын үйл ажиллагааг 9 үндсэн үзүүлэлтийн 38 шалгуураар, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг 10 үндсэн үзүүлэлтийн 38 шалгуураар, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагааг 4 үндсэн үзүүлэлтийн 11 шалгуураар тус тус дүгнэж үнэлэв.

Мөн Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монополийн эсрэг байгууллага, Архивын ерөнхий газар хамтран албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр хөтлөн явуулж буй байдалд 5 шалгуур үзүүлэлтээр төрийн 32 байгууллагад шалгалт хийхэд Шүүхийн ерөнхий зөвлөл 92 оноогоор 3 дугаар байрт шалгарав.


Хэрэгцээт холбоос

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол