2025 оны 10 сарын 28-ны өдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ахмадын салбар зөвлөлийн тэргүүн Э.Ариунаа гишүүдийн төлөөллийн хамт Налайх дүүргийн шүүхийн АСЗ-ийн тэргүүн Ц.Эрдэнэчимэг болон гишүүдийн төлөөлөлтэй уулзалт, ярилцлага зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд хоёр салбар зөвлөлөөс 10 ахмад хамрагдлаа.

Налайх дүүргийн 3 дугаар хорооны ахмадын өргөөнд болсон энэ уулзалтад тус хорооны ахмадын холбооны дарга, гишүүд оролцож ажлын туршлагаасаа хуваалцаж өргөөгөө болон үйл ажиллагаагаа танилцуулсан.
БЗ, СБ, ЧД-ийн АСЗ-өөс Граунд /талбайн/ гольфын үүсэл, хөгжил ач холбогдол, ашиг тусын талаар тайлбарлаж, цохиур, бөмбөг, ул, үүр зэрэг техник хэрэгслийг танилцуулж тоглож үзүүлсэн нь ахмадуудын сонирхлыг татсаны зэрэгцээ эрүүл эко бүтээгдэхүүн, эрчимтэй идэвхтэй амьдралын талаарх мэргэжилтэний танилцуулга хэрэгтэй мэдээлэл байлаа.
Намрын нэгэн налгар сайхан өдөр ахмадууд ийнхүү уулзаад хийж байгаа ажил, туршлагаа хоорондоо солилцоод нэг өдрийг сайхан өнгөрүүлэв.
Сүхбаатар. Чингэлтэй. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн АСЗ ийн тургүүн. Э.Ариунаа.