Хуульчдын зургадугаар Их хурлын нээлт боллоо. Хурлыг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нээж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэндчилгээ ирүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд уншиж танилцуулсан.
Мөн нээлтийн үеэр Монголын Хуульчдын холбооноос “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэлд нийт хуульчдын нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлсэн юм.
Тус хурлын нээлтэд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын дарга Ж.Мөнхболд, Улсын Ерөнхийн прокурорын орлогч М.Чинбат, Монголын Хуульчдын холбооны анхны Ерөнхийлөгч Д.Батсүх, МУИС-ийн ХЗС-ийн захирал Б.Амарсанаа, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд, Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров нарын хүндтэй зочид хүрэлцэн ирж, оролцлоо.
Хуралд нийт хуульчдыг төлөөлөн 547 төлөөлөгч сонгогдсон бөгөөд Монголын Хуульчдын холбооны тайлан сонсох, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгчөө сонгох зэрэг асуудлаар үргэлжилнэ.





